Sustainable Mongol

Sustainable Mongol

soundcloud.com/sustainable-mongolia
Hosted by Tsenguun and Enkhzul, environmentalists by training and vocation, Sustainable Mongol is a blog turned podcast that focuses on sustainability issues. Releasing new episodes on a monthly basis since September 2017, hosts interview people from all walks of life who have contributed to a sustainable future of Mongolia. Once in a while, hosts conduct a light literature/news summary of a chosen sustainability topic, for example, climate change impacts on coffee industry.


54: Гүйгчдийн марафонд гүйсэн туршлагуудаас: Б.Батжаргал, Н.Энхзул, М.Баттулга, Б.Билэгт
Jan 21 • 103 min
Ээлжит дугаараараа гүйгчдийн марафонд гүйсэн туршлагуудыг хуваалцаж байна. Улаанбаатар, Ахиллис, Москва, Бээжин, Грекийн 42 км бүтэн марафон болон Богдхан уулын трэйль 64км, 12/24 цагийн холын зайн гүйлтэд оролцсон Б.Батжаргал, Н.Энхзул, М.Баттулга,…
53: Тогтвортой хөгжил дэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа
Jan 12 • 14 min
Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага 2030 он хүртэл хаашаа чиглэж байгаа вэ, улс орнууд эдийн засаг, нийгэм, байгаль орчны салбараа хамтад нь цогцлоохын тулд төр болон хувийн хэвшлийнхэн хэрхэн хувь нэмрээ оруулж буй талаар энэ удаагийн дугаартаа бид…
52: Ус дахин ашиглалт
Dec 27, 2019 • 12 min
Ээлжит дугаараараа ус дахин ашиглалтын талаар ярилцлаа.
51: Тогтвортой аялал жуулчлал
Nov 13, 2019 • 18 min
Ирэх жилүүдэд аялал жуулчлалын хандлага хаашаа чиглэх вэ? Уламжлалт аялал жуулчлал нь эдийн засгийн үр өгөөж, ирсэн жуулчдын тоогоор хэмжигддэг бол тогтвортой аялал жуулчлал нь илүүтэй байгалийн тэнцвэрт байдал, түүх соёлын өв, нутгийн уугуул иргэдийг…
50: Хог хаягдлын менежмент, зочин Н.Мөнхбаяр
Oct 23, 2019 • 18 min
Ээлжит дугаараараа хог хаягдлын менежментийн талаар Оюу толгой компанийн Байгаль орчны хэлтсийн хог хаягдлын асуудал хариуцсан ажилтан Н.Мөнхбаяртай ярилцлаа.
49: Замын хөдөлгөөний аюулгүй байдал
Aug 29, 2019 • 16 min
Ээлжит дугаараараа замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар ярилцлаа. Тогтвортой хөгжлийн зорилгыг хэмжих үзүүлэлтэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн тусгасан байдаг, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахын тулд ямар арга хэмжээ авбал үр…
48: Эдийн засгийн тогтвортой хөгжил, МУИС Эдийн засгийн хүрээлэн Х.Цэвэлмаа
Jun 14, 2019 • 19 min
МУИС Эдийн засгийн хүрээлэнгийн захирал Х.Цэвэлмаатай Монгол улсын эдийн засгийн тогтвортой хөгжил уул уурхайн салбар, тэр дундаа Оюу толгой төслийн оруулж буй хувь нэмэр, цаашдын хөгжлийн хандлагын талаар ярилцлаа.
47: Унадаг дугуй ба Улаанбаатар
May 27, 2019 • 48 min
Унадаг дугуйг өдөр тутамдаа ашиглахын ач тус, үүний тулд хэрхэн дугуйгаа зөв сонгож тоноглон, аюулгүй зорчих вэ, Улаанбаатар хотоо дугуйчдад ээлтэй болгохын тулд иргэд бид юуг анхаарвал зохилтой вэ зэргийн талаар унадаг дугуйны хорхойтон Тэнгистэй…
46: Баяр наадмыг хэрхэн байгальд ээлтэй тэмдэглэх вэ?
May 11, 2019 • 17 min
Ээлжит дугаараараа баяр наадмыг хэрхэн байгальд ээлтэй тэмдэглэж болох талаар ярилцлаа. Та iOs болон Android утсаараа өөрийн хэрэглэдэг аппаар сонсоорой.
45: Хотын байгаль орчны асуудалд бүтээлчээр хандах нь, тогтвортой хөгжил-байгаль орчны зөвлөх Э.Золзаяа
May 5, 2019 • 28 min
Машинд бус иргэдэд зориулсан хотыг бий болгохын тулд залуус хэрхэн хувь нэмрээ оруулах боломжтой вэ, Хотын байгаль орчинтой холбогдох асуудлын нэг бол олон нийтийн гудамж талбай билээ. Тэгвэл бүтээлч байдлаар дамжуулан архитектор, дизайнерууд олон нийтийн…
44: Эко дизайн, зочин Брэйнсторм ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Б.Одбаяр
Apr 21, 2019 • 27 min
Эко дизайн гэж юу вэ? Дизайны салбарт бус бусад салбарт үүнийг хэрхэн шинэлэг шийдэл болгон ашиглаж буй талаар бид энэ удаагийн дугаараас мэдэж авах болно. “World Industrial Eco Design” буюу олон улсын шилдэг дизайнерууд хүрээлэн буй орчинд хэрхэн ээлтэй…
43: Тогтвортой худалдан авалт
Apr 13, 2019 • 19 min
Тогтвортой худалдан авалт буюу ханган нийлүүлэлт хэмээх ойлголт, түүний ач холбогдол, хэрэгжүүлэлт нь олон улс болон Монголд хэрхэн нэвтрээд буй тухай шинэ дугаартаа ярилцлаа.
42: Биологийн олон янз байдлын санхүүжилт, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн БИОФИН төслийн үндэсний тэргүүн зөвлөх Б.Чимэд-Очир
Apr 3, 2019 • 27 min
БИОФИН нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс удирдан зохицуулж буй дэлхийн 35 оронд хэрэгждэг олон улсын түншлэл юм. Монгол улсад 2016 оноос эхэлж хэрэгжсэн бөгөөд байгаль орчин, тогтвортой хөгжлийн хэрэгжилтэд шаардлагатай: санхүүжилтийн шинэ эх үүсвэрийг олох,…
41: Global Energy Transition & Phasing Out Coal in Mongolia
Apr 3, 2019 • 32 min
Scroll for English Өнгөрсөн 11 сард манай хөтлөгч Цэнгүүн Эсгий Хот / Felt City подкастын хөтлөгч Алдарсайхантай хамтран University of British Columbia-гийн профессор Julian Dierkes-ийн эрхэлдэг Mongolia Focus http://blogs.ubc.ca/mongolia блогт монгол…
40: Гэрлийн бохирдол
Mar 26, 2019 • 21 min
Өмнө нь хөндөн ярилцаж байсан дуу шуугианы бохирдлын нэгэн адил төдийлөн анзаарагддаггүй ч биднийг хүрээлсээр буй бохирдлын нэг төрөл- гэрлийн бохирдол буюу илүүдэл гэрлийн хэрэглээний талаар энэ удаад ярилцлаа. Хэт их гэрлийн хэрэглээ яагаад бий болоод…
39: Зөгийн аж ахуй, “Михачи” компанийн гүйцэтгэх захирал Томоко
Mar 19, 2019 • 36 min
Зөгийн аж ахуй эрхлэгч Томокотой ярилцсан бидний дугаараас та Монголд зөгийн аж ахуй анх хэзээ үүссэн, Монгол нутагт балт зөгийг нутагшуулан тэжээхэд ямар байдаг, зөгийн балны хэрэглээ, зах зээлийн талаар болон зөгийн амьдралын талаар олон зүйлс мэдэж…
38: Мэргэжлийн боловсролын салбарын тогтвортой хөгжил, М.Ариунтунгалаг
Feb 28, 2019 • 20 min
Хүн бүр чанартай боловсрол эзэмших боломжтой болсноор ядуурал болон тэгш бус байдал буурах олон талын ач тустай билээ. Сонирхуулахад боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалтын 1 ам.долларт нөхөгдөх мөнгөн дүн эргүүлээд 8 ам.долларын үр ашгийг бидэнд…
37: Waste in Mongolia’s non-urban areas, Greg Zegas
Feb 12, 2019 • 28 min
For our first English-language episode, we talked with Greg Zegas, an expat and hiking enthusiast living in Ulaanbaatar, Mongolia about waste issues and their impacts in Mongolia’s non-urban areas, waste-related ideologies & management best practices…
36: Эко шошго буюу Eco labeling
Feb 2, 2019 • 19 min
Эко шошго/Eco labels-ийн талаар энэ удаа ярилцлаа. Бүтээгдэхүүн, үйлчилгээний байгальд ээлтэйг хэрэглэгчид таниулдаг эко шошго нь олон талын ашиг тустай бөгөөд олон улс болоод Монголд нэвтрээд чамгүй хугацаа өнгөрөөд буй бөгөөд энэ талаар товч мэдээлэл…
35: Тогтвортой хөгжил, байгаль орчны онцлох үйл явдлууд 2018 онд Монголд
Dec 26, 2018 • 28 min
2018 он өндөрлөж шинэ онтой золгох мөч дөхөж буйтай холбогдуулан хөтлөгч бидний зүгээс энэ оны сүүлийн дугаартаа 2018 онд манай оронд тогтвортой хөгжил, байгаль орчны чиглэлээр ямар чухал үйл явдлууд, санаачлагууд болж өнгөрсөн талаар тоймлон бэлтгэж…
34: Агаарын бохирдолд өртөлтөөс хамгаалах арга замууд
Dec 21, 2018 • 40 min
Хүйтний эрч чангарч, утаа өтгөрсөн энэ өдрүүдэд бид агаарын бохирдлоос өөрийгөө болоод бусдыг хэрхэн хамгаалж чадах вэ? Энэ талаар бид шинэ дугаартаа ярилцлаа. Гэрэл зургийг ©Мөнгөнхишиг Батбаатар
33: Өмнийн говийн биологийн олон янз байдлын судалгаа хамгаалал, Т.Самданжигмэд
Nov 26, 2018 • 29 min
Монгол улсын 1993 онд нэгдэн орсон НҮБ-ийн Биологийн олон янз байдлын конвенцийн 14 дэх удаагийн талуудын бага хурал Египет улсад энэ 11 сарын 13-наас 29-ний өдрүүдэд болж байгааг тохиолдуулан Өмнийн говийн биологийн олон байдлыг судалж, хамгаалах талаар…
32: Бидэн дээр туссан сүүдэр үзэсгэлэн, гэрэл зурагчин Б.Тамир, Монголын Урлагийн Зөвлөл Б.Батгэрэл
Nov 17, 2018 • 58 min
Гэрэл зурагчин, график дизайнер Tamir Bayarsaikhan-ын анхны бие даасан үзэсгэлэн Бидэн дээр туссан сүүдэр / Shadow on us -Гэрэл зургийн үзэсгэлэн энэ 11 сарын 23-ныг хүртэл MN17 Art Gallery-д олон нийтэд толилуулагдаж байгаатай холбогдуулан уран бүтээлч…
31: Органик цай, High Garden Mongolia-н үүсгэн байгуулагч Морри
Nov 11, 2018 • 60 min
Энэ удаагийн дугаараар цөлжиж буй говийн бүс нутагт цайны ургамлууд тариалж, цайны соёлоор дамжуулан зөв зохистой хэрэглээг хэрэглэгчдэд хүргэж буй Highgarden Mongolia​-н үүсгэн байгуулагч Морритой ярилцлаа. Бидний өдөр тутмын хэрэглээ, уламжлалт соёл…
30: Дуу шуугианы бохирдол
Oct 10, 2018 • 37 min
Дуу шуугианы бохирдлын сэдвийг хөндөж ярилцлаа. Орчин цагийн тахал гэгддэг дуу шуугианы бохирдол гэж юу вэ, ямар эх үүсвэр шалтгаантай байдаг, холбогдох судалгаа болон хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийгэм эдийн засагт хэрхэн нөлөөлдөг, үүсэн гарах…
29: Улаанбаатар хот гүйгчдэд хэр ээлтэй хот вэ?
Sep 25, 2018 • 36 min
Бид подкастынхаа ээлжит дугаараар Улаанбаатар хот гүйгчдэд хэр ээлтэй талаар ярилцлаа. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн жишгийг даган сонирхогчдын гүйлтийн тэмцээн олноор зохион байгуулагдах болсон. Гүйлт нь хамгийн энгийн, хямд төсөр, эрүүл мэндэд олон…
28: Уул уурхай дахь усны хариуцлагатай хэрэглээ, Н.Эрдэнэбаяр
Sep 6, 2018 • 18 min
“Дэлхийн усны долоо хоног”-ийг тохиолдуулан уул уурхай дахь усны хариуцлагатай хэрэглээний талаар “Оюу толгой” төслийн байгаль орчны менежер Н.Эрдэнэбаяртай ярилцлаа. Төслийн усны нөөц, ашиглалтын хэмжээ, усны талаар авч хэрэгжүүлдэг цогц арга хэмжээнүүд…
27: Эрүүл хүнс ба ногоон бизнес, Green Lips-ийн үүсгэн байгуулагч Ж.Пүрэвжав
Aug 14, 2018 • 39 min
Та хоол хүнсээ эрүүл, шинэхэн ногоогоор баялаг байлгаж чаддаг уу? Нарийн ногоо гэхээр л бордож, удаан хадгалсан импортын хүнс бодогддог уу? Эрүүл хүнсний нийлүүлэлт, хэрэглээнд газар тариалангийн жижиг, дунд бизнесүүд чухал ач холбогдолтой. Төрөл бүрийн…
26: Эмэгтэйчүүдийн хариуцлагатай хэрэглээ
Aug 6, 2018 • 26 min
Хариуцлагатай хэрэглээтэй уялдаад охид бүсгүйчүүд хүртэл хэвшсэн хэрэглээгээ өөрчлөх цаг үе бидэнд ирээд байна. Энэ удаагийн дугаараар эмэгтэйчүүдийн хариуцлагатай хэрэглээ болох “menstrual cup” буюу сарын тэмдэгний аяганы талаар ярилцлаа. Тэгвэл…
25: Street art ба хамтын оролцоо, уран бүтээлч Heesco - Х.Хоснаран
Jul 21, 2018 • 47 min
Уран бүтээлчид нийгэм болон байгаль орчны асуудлуудад хэрхэн хувь нэмрээ оруулж байгаа талаар бид өмнө нь ярилцаж байсан билээ. Тэгвэл “Street artist” буюу туурган дээрх урлаг бүтээгч Х.Хоснаран (Heesco)-той амьдрал уран бүтээлийнх нь талаар энэ удаагийн…
24: Хамтын оффис ба тогтвортой хөгжил, Club Coworking-ын гүйцэтгэх захирал Б.Манда
Jul 7, 2018 • 28 min
Саяхныг хүртэл хамтын оффис гэдэг манай хотын хувьд харьцангуй шинэ үзэгдэл байсан бол өдгөө олон тооны хамтын оффис Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж, шинэ тутам нээгдсээр байгаа билээ. Хамтын оффисын хэрэглээг Монголдоо анхлан таниулж, ажлын орон…
23: Цахилгаан машин, “Глобал Моторс ХХК”-ийн менежер Б.Очирхүү
Jun 25, 2018 • 26 min
Энэ удаагийн дугаараар монголд анх удаа цахилгаан машины түргэн цэнэглэгч станц байршуулаад байгаа “Глобал моторс ХХК”-ний менежер Б.Очирхүүтэй цахилгаан машины талаар ярилцлаа. Бид цахилгаан машин гэхээр л Элон Маскын “Тесла Моторс”-н өртөг өндөртэй…
22: Design Thinking ба материал судлалын талаар, дизайнер А.Болор
May 14, 2018 • 35 min
Бид подкастаараа дизайны хүчийг дахин онцолж байна. Design thinking буюу бүтээлч сэтгэлгээ болон материал судлалаар дамжуулан хүн төрөлхтөнд тулгамдаад буй олон асуудлыг хэрхэн шинэлэгээр харж, тогтвортой шийдлүүдийг санал болгож болох бол? Бидний урилгыг…
21: Хөрсний бохирдол, НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Батдэлгэр
May 4, 2018 • 31 min
Энэ удаагийн дугаарт Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн (НЭМҮТ)-ийн Хөрсний бохирдол, эрүүл ахуйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Батдэлгэр бидний урилгыг хүлээн авч, зочноор оролцон хөрсний бохирдлын тухай ярилцлаа. Хөрсний бохирдол гэж юу вэ,…
20: Байгальд ээлтэй интериор дизайн, “Eden Design” компанийн үүсгэн байгуулагч Ц.Энхжин
Apr 22, 2018 • 35 min
Жил бүрийн 4 сарын 22-нд тохиодог Earth Day- Дэлхийн Өдрөөр 20 дахь дугаараараа мэндчилж байгаадаа баяртай байна. Энэ удаад бид байгальд ээлтэй интериор дизайн, амьдралын хэв маягийн талаар “Eden Design” интериор дизайны компанийн үүсгэн байгуулагч…
19: Органик мөөгний тариалалт ба хэрэглээ, “Мөөжиг Органик”-ийн үүсгэн байгуулагч С.Мөнхжаргал
Apr 15, 2018 • 33 min
Ээлжит дугаарт маань “Мөөжиг Органик”-ийн үүсгэн байгуулагч С.Мөнхжаргал зочноор оролцож бидэнтэй ярилцлаа. Зочин маань органик мөөг тариалалтыг Монголдоо нэвтрүүлэн хэрэглэгчдэд уургаар баялаг, эрүүл хүнс нийлүүлдэг шинэлэг ногоон бизнесийг эрхэлдэг. Мөн…
18: Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд, судлаач Г.Зоригтбаатар
Apr 7, 2018 • 27 min
Уур амьсгалын өөрчлөлт хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар судлаач Г.Зоригтбаатартай бид ээлжит дугаараараа ярилцлаа. Манай зочин нь 2016 онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд Нийгмийн эрүүл мэндийн ухаанаар магистрын зэрэг хамгаалсан…
17: Тогтвортой хөгжилд дизайнеруудын оролцоо, зочид Н.Идо, Б.Анхбаяр, Ц.Тамир
Mar 31, 2018 • 58 min
Шангрилад өчигдөр нээлтээ хийсэн “БИ+Д Өөрөөсөө эхэлье!!!” үзэсгэлэнг та үзэж амжсан уу? “Бид Монгол Агуулга” ТББ-ын дизайнерууд Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдол, хог хаягдал, цөлжилт зэрэг байгаль орчны олон асуудлуудыг дүрслэн 50 гаруй…
16: Био бордооны тухай, зочин Б.Ууганбаяр
Mar 25, 2018 • 32 min
Өмнөх дугаарт бид байгальд ээлтэй тариалалтын тухай ярилцсан бол энэ удаад байгалийн гаралтай буюу био бордооны талаар биотехнологич Б.Ууганбаяртай ярилцлаа. Зочин маань Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан АНУ-д биологийн шинжлэх ухаанаар магистрын…
15: Байгальд ээлтэй тариалалт буюу Natural planting, зочин Д.Мөнх-Очир
Mar 18, 2018 • 38 min
Ээлжит дугаарт маань “Ногоон говь тал” нийгэмлэгийн үүсгэн байгуулагч Д.Мөнх-Очир оролцож байгальд ээлтэй тариалалтын талаар ярилцлаа. Химийн бордоо ашиглалгүй, байгалийн нөөц бололцоог ашиглан хүлэмжийн нөхцөлд болон гадаа талбайд хэрхэн тариалалт хийж…
14 Тусгай дугаар: Darren Aronofsky- Mother!(2017)киноны тухай, зочид О.Жаргалт, Г.Ундрах, Ч.Төгөлдөр
Mar 11, 2018 • 69 min
2017 оны 9 сард нээлтээ хийсэн АНУ-ын найруулагч Darren Aronofsky-н Mother! буюу Эх! киног та үзэж амжсан уу? Ямар утга учиртай кино болох талаар нь эргэцүүлж гайхаж байсан уу? Хэрэв тийм бол энэхүү кино нь байгаль орчны асуудлуудтай хэрхэн холбогддог…
13: Уур амьсгалын ногоон сан, Хас Банк Б.Ананд
Mar 5, 2018 • 46 min
Green Climate Fund буюу уур амьсгалын ногоон сан нь НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь конвенцийн дагуу байгуулагдсан, хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг сааруулах, дасан зохицох арга хэмжээнүүдийг санхүүжүүлдэг. Энэ…
12: Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуй, ОБЕГ Д. Баасансүрэн
Feb 21, 2018 • 43 min
Энэ удаагийн дугаарт Онцгой Байдлын Ерөнхий Газрын (ОБЕГ) Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга Д. Баасансүрэн зочноор оролцож уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуйн талаар ярилцлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг багасгах талаар авч буй…
11: Байгаль хамгаалалд залуучуудын оролцоо, “My Club”-н үүсгэн байгуулагч Д.Сэрдарам
Jan 20, 2018 • 39 min
Энэ дугаарт ШУТИС-ийн Хүмүүнлэгийн тэнхимийн багш, Монгол орныг ойжуулах, байгаль хамгаалах, нөхөн сэргээх, иргэн бүрийн экологийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “My Club”-ийн үүсгэн байгуулагч Д.Сэрдарам оролцлоо. 2006 онд байгуулагдсан цагаасаа хойш…
10: Дотоод орчны агаарын бохирдол, химич Б.Алтангадас
Jan 11, 2018 • 54 min
Энэ удаагийн дугаарт “Ногоон титэм” компанийн байгаль орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч, химич Б.Алтангадас оролцон дотоод орчны агаарын бохирдол, эх үүсвэр, түүний эрсдэлээс хамгаалах арга замууд, агаарын бохирдлыг бууруулахад судлаачид болон иргэд…
9: Шувуу ажиглах нь, зочин Жаргал
Jan 3, 2018 • 69 min
Энэ дугаарт шувуу ажиглагч, сонирхогч, гэрэл зурагчин Жаргал зочноор оролцлоо. Зочин Жаргал маань Jargal’s Bird Photo фэйсбүүк хуудсаар болон https://www.flickr.com/photos/jargals004/фликр хаягаараа дамжуулан дурандаа буулгасан шувуудын зургуудаа…
8: Тээврийн тогтвортой байдал, зочин О.Удвал
Dec 26, 2017 • 62 min
Энэ удаагийн дугаарт Английн University of Leeds-т тээврийн тогтвортой байдлаар магистрын хөтөлбөрт суралцсан О.Удвал зочноор оролцон бидэнтэй нийтийн болон хувийн тээвэр нь тогтвортой хөгжилтэй уялдан хэрхэн хувьсан өөрчлөгдөж буй тухай, Улаанбаатар…
7: Сэргээгдэх эрчим хүч, зочин Эмма
Dec 4, 2017 • 35 min
Энэ удаагийн дугаарт Сэргээгдэх эрчим хүчний тухай СЭХ-ний инженер Эмматай ярилцлаа. 02:50 - 08:40 Сэргээгдэх Эрчим Хүчний талаар ерөнхий ойлголт мэдээлэл, Монгол Улсын СЭХ-ний нөөц баялаг, 08:45 - 11:30 МУ-д СЭХ-ний байгууллагууд болон хэрэгжиж буй…
6: Apple компанийн нийгмийн хариуцлага, зочин Г.Эрдэнэбаатар
Nov 15, 2017 • 55 min
Энэ удаагийн дугаарт Apple компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байгаль орчинд чиглэсэн ямар арга хэмжээнүүд авч буй тухай зочин Эрдэнэбаатартай ярилцлаа. Эхний 2 минут ерөнхий танилцуулга, цаашлаад 02:05-04:55-д IT салбарын байгаль орчинд үзүүлэх…
5: Агаарын бохирдол, зочин Л.Дэлгэрзул
Oct 22, 2017 • 42 min
УБ-ын агаарын бохирдол, түүний эх үүсвэр, холбогдох судалгаа, төслүүд болон бохирдлоос хамгаалах арга замуудын талаар судлаач Л.Дэлгэрзултай ярилцлаа.
4: Натурал саван гэж юу вэ? Зочин Пуба
Oct 8, 2017 • 33 min
Натурал саван гэж юу болох, жирийн савангаас найрлага болон хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөгөөрөө хэрхэн ялгардаг талаар ярилцлаа. Энэ удаагийн дугаарт химийн инженер мэргэжилтэй Пуба оролцлоо. Зочин маань Монголд элбэг байдаг түүхий…
3: Ногоон кино
Sep 25, 2017 • 31 min
Байгаль орчны сэдэвт ногоон кинонуудын талаар ярилцлаа. Home, Human, Avatar, Planet Earth… http://bit.ly/2zjdcqH
2: Кофе ба уур амьсгалын өөрчлөлт
Sep 10, 2017 • 34 min
Энэ дугаарт та бидний амьдралын нэг хэсэг болсон кофенд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буй талаар ярилцлаа. http://bit.ly/2yl4JoC
1: Оршил + Ногоон бизнес
Sep 10, 2017 • 20 min
Байгаль орчин, тогтвортой хөгжлийн сэдвүүдийн талаар ярилцах подкастынхаа эхний дугаарт тогтвортой хөгжлийн тухай ойлголт, НҮБ-ээс баталсан тогтвортой хөгжлийн зорилтууд болон хариуцлагатай үйлдвэрлэл, хэрэглээний нэг шийдэл болдог ногоон бизнесийн талаар…